Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ


нийт 79

АЙМГИЙН ИТХ-ЫН БАЙГУУЛЛАГА СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2023-10-11 380
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдөр манай суманд ажиллалаа. ИТХ-ын дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, хяналт шалгалт хийн, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Мөн ИТХ-ын Зөвлөл, хороодын дотоод үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийн төлөвлөгөө, хэрэгжилт, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, БИНХ-ын үйл ажиллагаа болон холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөл, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хамтран хяналт шалгалт хийлээ

2023-09-20 243
Сумын худалдаа, үйлчилгээний цэг салбаруудад удирдамжийн дагуу 9 дүгээр сарын 12-13, 18-19-ны өдрүүдэд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төвийн баг, Хайлааст баг, Тосон багуудын худалдаа, үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар 37 цэгээр орж удирдамжид заагдсан үзүүлэлтүүдээр тохирлын гэрчилгээ болон тусгай зөвшөөрлүүдийн хугацааг үзэн, архи согтууруулах ундаа, тамхины худалдаа эрхлэлт болон хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, шинжилгээний бичиг, хадгалалтын хугацаа, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, жин хэмжүүрийн хугацааг шалган, хэрэглэгчдэд НӨАТ-ын баримт олголт, үнэ тарифын нэмэгдүүлэлт дээр хяналт тавьж ажиллаа. Илэрсэн зөрчил: Хяналтад хамрагдсан 37 цэгээс тохирлын гэрчилгээний хугацаа дууссан, жин хэмжүүрийн хугацаа дууссан, орчны ариун цэвэр хангалтгүй, бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан тогтмол хянадаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. 27-н хүнсний дэлгүүрээс хадгалалтын горим зөрчсөн, хугацаа дууссан 32 нэр төрлийн 4605300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, газар дээр нь устгах боломжгүй 1946600 төгрөгийн барааг хураан авч устгуулахаар сумын устгалын комисст хүлээлгэн өгөв.

ЗААМАР-100 НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2023-09-09 243
Заамар сумын ИТХ болон ЗДТГ хамтран зохион байгуулж буй "Заамар сумын түүхт 100 жилийн ой, сумын мастеруудын" нэрэмжит волейболын нээлттэй тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Нээлтийн үйл ажиллагааны дээр Олон Улсын хэмжээний Мастер А.Даваажаргал ахлагчтай Hasu MegaStars Volleyball Club ирж үзүүлэх тоглолт хийнэ.

2023.09.09-09.11-ний өдрүүдэд Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дараах арга хэмжээ зохион байгуулна.

2023-09-08 214
1. 2023.09.09-ны өдөр Заамар сумын 100 жилийн ой, мастеруудын нэрэмжит волейболын нээлттэй тэмцээнд оролцсон баг тамирчид, иргэд, оюутнуудад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэднийг санан дурсаж хүндэтгэл илэрхийлэх, хэлмэгдүүлэлт дахин давтахгүй байхыг сануулах, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг таниулах мэдээлэл өгч, нэг минут дуугаа хурааж хүндэтгэл үзүүлэх. 2. 2023.09.10-ны өдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн авто машины гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцох. 3. 2023.09.11-ний өдөр Хэлмэгдэгсдэд зориулан хурал ном хуруулж, ерөөл айлтгуулах. 4. Хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлэх.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0