Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.

БҮРЭН, ӨНДӨРШИРЭЭТ, ЗААМАР СУМДАД НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023-06-09

Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Ням” гарагт улсын хэмжээнд зохион байгуулна.
Төв аймгийн Бүрэн, Өндөрширээт, Заамар сумдын ИТХ-ын 8 төлөөлөгчийн оронд нөхөн сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төрийн захиргааны, төрийн үйлчилгээний албан хаагчид болон Цагдаа, Улсын бүртгэл, Тагнуулын байгууллагын нийт 93 хүн ажиллаж байна.
Дээрх сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан аваад байна.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0