2026-06-22
43
2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ИТХ-ын Зөвлөлийн хурал 57,1 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанд ИТХ-ын дарга Д.Мөнхтуяа, ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтүвшин, Д.Болормаа, Д.Амаржаргал нар оролцов.
Хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есдүгээр хуралдааныг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагаас Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд нээлттэй хуралдахаар товлон, хуралдаанаар хэлэлцэх асуудал болон дарааллыг хэлэлцэн шийдвэрлэв.
ИТХ-ын есдүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгох тухай
2.Сумын Сонгуулийн хорооны ажлын хэсгийг хүчингүй болгох тухай
3.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын байршлыг хүчингүй болгох тухай
4.2025 оны төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл батлах тухай
5.Сумын өмч хамгаалах комиссын тайлан
6.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хагас жилийн тайлан
7.Төсөвт байгууллагуудын 2026 оны тайлан (ХААИС-ийн харьяа Төв аймаг дахь Политехник коллеж Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль, Инээмсэглэл цэцэрлэг, Шижир-Алт цэцэрлэг)
8. Анусервис ХХК-ны үйл ажиллагааны тайлан
9.Сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
10.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын тодотгол батлах тухай
11.Бичил уурхайн хүсэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА