Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ


нийт 76

ТӨВ 4-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-05-30 207
2024.05.29-ны өдрийн 17 цагт Соёлын төвд хүчин төгөлдөр ирцтэй хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1.Багийн даргын мэдээлэл 2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр хийгдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал авах, эрэмбэлэх 3.Шинээр байгуулах хогийн цэгийн асуудлыг хэлэлцэх

ХАЙЛААСТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-05-16 248
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Хуралдааны дарга сонгох тухай 2. БИНХ-ын Зөвлөл сонгох тухай 3. Багийн Засаг даргын тайлан 4. ОНХСангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх ажлыг эрэмбэлэн санал авах тухай 5. Газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөө батлах 6. Төрийн болон төсвийн байгууллагуудын мэдээлэл 7. “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК-ны MV-00005 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 8. “Ай Би Би Ай” ХХК-ны MV-020602 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 9. “Монполимет” ХХК-ны MV-000184, MV-000321 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 10. “Эм Жи Жи И Си” ХХК-ны MV-000129, MV-021836 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 11. “Редвулкан” ХХК-ны MV-015478, MV-015480 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 12. “Баянгол Тариалан” ХХК-ны MV-009495 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-04-09 281
Хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдааныг 2024.04.16-ны өдрийн 11 цагаас ЗДТГ-ын Хурлын танхимд хуралдуулахаар тов тогтлоо

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-02-28 286
📌Ээлжит 14-р хуралдаан 2024.02.28-ны өдрийн 11 цагт минутад 74 хувийн ирцтэй ЗДТГ-ын Хурлын танхимд хуралдлаа. 📌Хуралдаанаар 7 асуудал хэлэлцэж 6 тогтоол баталж, 2 удаа тэмдэглэлээр үүрэг өглөө.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИА СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ЗОРИЛГООР “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-12 246
Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Үндсэн хуулийн өдөр, шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд төрийн байгууллагын албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эх хэлний үгийн сангийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "АХА" тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон албан хаагчдаас мэдлэг чадвараараа бусдыгаа манлайлан 1-р байранд ЗДТГ-ын Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Д.Чанцалдулам 2-р байранд Заамар 1-сургуулийн сэтгэл зүйч Б.Хулан 3-р байранд Заамар 2-р сургуулийн нягтлан бодогч Г.Баттөмөр нар тус тус шалгарлаа.

СУМЫН ГХУСАЗС ЗӨВЛӨЛ, ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2024-01-09 330
ИТХ-ын ажлын алба, Заамар сумын сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран дараах сэдвийн хүрээнд чадавхжуулах сургалт зохион байгууллаа. ⚖️Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль ⚖️Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт ⚖️ГХУСАЗ зөвлөл, дэд зөвлөлийн үйл ажиллагаа анхаарах асуудал Мөн дэд зөвлөлүүдийн дунд нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-12-19 236
Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаан 2023.12.19-ны өдрийн 10.20 минутад 77,7 хувийн ирцтэй сумын ЗДТГ-ын Хурлын танхимд хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар 1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын албаны 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороодын тайлан 3.“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан 4.Хог хаягдлын менежментийг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжих тухай 5.Сумын ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай 6.Төсвийн байгууллагуудын эд хөрөнгө актлах тухай 7. 2023 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тайлан 8.Нийгмийн хариуцлагын гэрээний тайлан 9.Заамар сум байгуулагдсаны 100 жилийн ойн ажлын хэсгийн тайлан 10.Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгч, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 11.Заамарын хөгжил орон нутгийн өмчит НҮТББ-ын жилийн эцсийн тайлан 12.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай 13.Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлах тухай 14.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх төсөл арга хэмжээний төсвийг хэлэлцэн батлах 15.Хоёрдугаар сургуулийн биеийн тамирын гадна талбай байгуулах асуудал, цагдаагийн хэлтсээс ирсэн хүсэлт зэргийг шийдвэрлэх 16.Сумын 2024 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2023-12-05 262
Зөвлөлийн 4 дүгээр хуралдаанаар: 1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын албаны 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай 2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороодын тайлан 3. Заамар сум байгуулагдсаны 100 жилийн ойн ажлын хэсгийн тайлан 4. Нийгмийн хариуцлагын гэрээний тайлан 5. Төсвийн байгууллагуудын эд хөрөнгө актлах тухай 6. Сумын ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай 7. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгч, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай. 8. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан 9. Хог хаягдлын менежментийг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжих тухай 10. 2-р сургуулийн биеийн тамирын гадна талбай байгуулах асуудлыг шийдвэрлэх 11. Заамарын хөгжил орон нутгийн өмчит НҮТББ-ын жилийн эцсийн тайлан 12. 2023 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны тайлан 13. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай 14. Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлах тухай 15. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх төсөл арга хэмжээний төсвийг хэлэлцэн батлах 16. Сумын 2024 оны төсөв батлах тухай 17. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

ЗААМАР СУМАНД “ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-30 276
Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор жил бүр “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг УИХ-ын дарга Занданшатарын нэрэмжит “Шатар сонирхогчдын улсын аварга” шалгаруулах анхан шатны тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын шатрын клубтэй хамтран 2023.11.29-ний өдөр зохион байгуулж, нийт 16 тамирчин оролцож дараах байруудыг эзэллээ. Үүнд: Эрэгтэй: 1-р байр Б.Дамбажав (4-р багийн ахмад настан) 2-р байр Ц.Баярсайхан (4-р багийн иргэн) 3-р байр Л.Энхболд (2-р багийн иргэн) Эмэгтэй: 1-р байр М.Эрдэнэцэцэг (4-р багийн иргэн) 2-р байр Ч.Энхжаргал (4-р багийн иргэн) 3-р байр Б.Оюунцэцэг (4-р багийн иргэн)

Сумын ИТХ, Ургах цаг нийгэмлэг ТББ-тай хамтран “Хувь хүний санхүүгийн боловсрол, эмх цэгц”сэдвүүдээр иргэд болон оюутан, сурагчид сургалт зохион байгууллаа.

2023-11-22 271
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон политехникийн коллежийн оюутнуудад “Цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, "Хувь хүний санхүүгийн боловсрол" сэдвүүдээр лекц уншиж дасал ажил ажиллаа. Мөн иргэд болон төрийн албан хаагчид Хувь хүний санхүүгийн эмх цэгц" сэдэвт сургалтад хамрагдлаа.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023-11-04 192
2023 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулж дараах сэдвүүдээр сургалт авлаа. Үүнд: “ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүй”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ба иргэдийн оролцоо”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим чиг үүрэг”, “ИТХ-ын Хороод хэрхэн ажиллах талаарх боломжууд”, “ИТХ-ын Төлөөлөгч хэрхэн ажиллах вэ?” гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалтад амжилттай хамрагдлаа.

МУИС-МАНЛАЙЛАЛ-ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЧАДАВХЫН ХӨГЖИЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ЦУВРАЛ 12 ДАХ ХУРАЛД ОРОЛЦЛОО

2023-10-18 255
Монгол Улсын Их Сургуулиас зохион байгуулж буй "Манлайлал- Шилжилтийн үеийн чадавхын хөгжил" эрдэм шинжилгээний олон улсын цуврал XII дахь Хуралд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 3 дахь жилдээ хамтран оролцож байгаа юм. "Төрийн бодлого" сэдэвт энэ удаагийн олон улсын Хуралд аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ИТХ-ын зарим Төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын төлөөллүүд оролцож байна. Манай сумын хувьд ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны мэргэжилтэн хамрагдаж 6 сэдвийн хүрээнд лекц уншин, 3 сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.

АЙМГИЙН ИТХ-ЫН БАЙГУУЛЛАГА СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2023-10-11 344
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдөр манай суманд ажиллалаа. ИТХ-ын дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, хяналт шалгалт хийн, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Мөн ИТХ-ын Зөвлөл, хороодын дотоод үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийн төлөвлөгөө, хэрэгжилт, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, БИНХ-ын үйл ажиллагаа болон холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0