Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ


нийт 68

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-02-13 320
Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаан 87,5 хувийн ирцтэй 11:30 минутад Заамар сумын ЗДТГ-ын Хурлын танхимд эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар 1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 3. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай 4. Хэрэглээний усны үнэ тариф тогтоох тухай, Халуун усны үнэ тариф тогтоох тухай 5. ИТХ-ын бүтэц орон тоо, цалинг шинэчлэн тогтоох тухай 6. 2023 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай 7. Гамшгийн үед түр цугларах талбай, нүүлгэн шилжүүлэх байршил тогтоон тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. АЖЛЫН АЛБА

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ “МОНГОЛ ШАГАЙ НААДГАЙН” ТЭМЦЭЭН ЗОХИОЛОО

2023-01-12 250
Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдлыг таниулан, иргэд олон нийтэд Монгол өв уламжлал, зан заншлыг сурталчлан таниулахын хүрээнд жил бүр Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 01 дүгээр сарын 12-нд зохион байгууллаа. Тэмцээнд Заамар сумын дөрвөн баг, аж ахуйн нэгж, албан байгууллагаас нийт 12 баг оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин амжилттай оролцож 1-р байр ЗДТГ-ын (Мэргэн шагай) 2-р байр Инээмсэглэл цэцэрлэг (1-р баг) 3-р байр 1-р сургууль (Морь буусан шагай) багууд шалгарлаа. Иргэн бүр хуулиа дээдэлж, Төрөө хүндэтгэж Монгол улс минь амар амгалан байх болтугай.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит есдүгээр хуралдаан хуралдлаа

2022-12-20 202
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит есдүгээр хуралдаан хуралдлаа

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-12-05 363
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 12.05-ны өдөр 63 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1.Сумын ГХУСАЗСЗөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа 2.Дэд зөвлөлүүд 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулав 3.Шилдэг дэд зөвлөлийг шалгарууллаа 4.2023 оны ГХУСАЗСЗөвлөлийн төлөвлөгөөний төсөлд санал авлаа

“АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯНД НЭГДЛЭЭ

2022-12-02 310
ИТХ-ын нарийн бичгийн дарга болон хурлын ажлын албаны ажилтан нар ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцож хувийн дүнгээр ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг 3-р байр эзэллээ.

Мэндчилгээ

2022-12-01 470

“Сумын аварга” шалгаруулах тэмцээнийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр амжилттай зохион байгууллаа.

2022-11-28 196
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан, МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын “Сумын аварга” шалгаруулах тэмцээнийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11 сарын 24-ний Монгол бахархалын өдөр амжилттай зохион байгууллаа. Шатрын спортыг орон нутгат түгээн дэлгэрүүлэх сумын аварга шалгаруулах тэмцээнд нийт 17 тамирчин оролцож эрэгтэй тамирчид 7-н өргийн швейцарь системээр, эмэгтэй тамирчид тойргийн системээр шалгарууллаа.  Эрэгтэй төрөлд: 1-р байр Б.Дамбажав 2 байр М.Ууганбаяр 3-р байр Ч.Нарангэрэл  Эмэгтэй төрөлд: 1-р байр Э.Отгонжаргал 2-р байр Б.Оюунцэцэг 3-р байр Ч.Энхжаргал нар тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулж, амжилттай оролцон, тэргүүн байр эзэлсэн 2 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчинд Төв аймагт болон хагас шигшээ тэмцээнд оролцох УИХ-ын даргын гарын үсэгтэй “Талархал” эрхийн бичгийг гардууллаа.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0