Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС “KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЖАРГАЛАНТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-07-07

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын Хөгжлийн агентлаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 360 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд мэдээлэл, туршлага, практик, мэдлэгээ солилцох гол дижитал платформ болох www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэх хийх ажил хийгдэж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт”-ийн бүсчилсэн сургалтыг 07-р сарын 03-наас 07-р сарын 07-ны өдрүүдэд 27 сумдын ИТХ-ыг Төв, Баруун, Зүүн, Хойд бүсд хуваарилан зохион байгуулж ажиллалаа.

Жаргалант суманд зохион байгуулагдсан хойд бүсийн бүсчилсэн сургалтад Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Сүмбэр, Заамар гэсэн 8 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон Ажлын албаны мэргэжилтэнүүд хамрагдлаа.

Сургалтын үеэр сумдын ИТХ-ын Khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт, сайтны үндсэн бүтэц, зохион байгуулалт, төлөөлөгчийн бүртгэл, мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр байршуулах, модуль, цэс, меню, агуулга үүсгэх талаар холбогдох хичээлийг дадлага ажилтай хослуулан танхимаар хичээллэлээ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0