Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

Танилцуулга


нийт 1

Сумын ИТХ-ын танилцуулга

2023-08-08 90
Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар Ардчиллын бодит баталгааны нэг болох Нутгийн өөрөө удирдах байгууллагын цоо шинэ тогтолцоо бий болсон билээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь томорч нэгжийн шат өсөх тусам сум, дүүрэг, аймаг, нийслэлийн эрхлэх асуудлыг иргэд нийтээр хуралдан шийдвэрлэх боломжгүй болдог. Ийм учраас иргэд сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан засаглалын үйл ажиллагаанд оролцох “Төлөөлөх байгууллага” шаардлагатай байдаг бөгөөд үүнийг төлөөллийн ардчилал ч гэж нэрлэдэг. Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал” хэмээн заасны дагуу Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүссэн түүхтэй. Сумын ИТХ 1992-1996, 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016-2020, 2020 оноос хойших түүхэн үечлэлээр ажиллаж иржээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 1992-2022 оны хооронд хурлын хуралдааны чөлөөт цагт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд заасны дагуу Хурлын хуралдаанд асуудал боловсруулан оруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, иргэн, аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагаас тавьсан санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, зэрэг өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг бие даан шийдвэрлэж ирсэн. 2022 онд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн багтлагдаж, 2022 оны 01 дүгээр сараас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгч гэдэг нэр томьёо өөрчлөгдөж Зөвлөл болсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий долоон төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 27 төлөөлөгч нь бодлогын 6 хороонд хуваагдаж ажилладаг. ИТХ-ын ажлын алба нь 2 орон тоотой ажиллаж байна.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0