Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ


нийт 74

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-07-02 27
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаан 7 дугаар сарын 2-нд хуралдаж, 25 төлөөлөгчөөс 24 төлөөлөгч буюу 96 хувийн ирцтэй хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үр дүнгээр Төмстэй багийн 17-18-2 дугаар хэсэгт нэр дэвшсэн Чулуунбаатарын Баяндалайгийн төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрлөө. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын албаны 2025 оны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт болон сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтүүдэд үнэлэлт дүгнэлт өгч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах, сумын төв болон багийн төвүүдийн суурьшлын бүсийн тэг гортиг шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн ИТХ-ын дарга Л.Шижирбаатарын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн өөрийн хүсэлтээр нь ажлаас болон ИТХ-ын төлөөлөгчөөс нь тус тус чөлөөлж, шинээр ИТХ-ын даргаар төлөөлөгчдийн 52.2 хувийн саналаар Дашбалдангийн Мөнхтуяа сонгогдлоо.

ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ИРГЭДИЙН МАРАФОН-2025” ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2025-06-28 22
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 6 дугаар сарын 28-ны өдөр “Иргэдээ сонсъё-2025” арга хэмжээний хагас жилийн тайлант өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан “Иргэдийн марафон-2025”, “Open mic EVENT” арга хэмжээнд манай сум амжилттай оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 3 дугаар хуралдаан хуралдаж, ИТХ-ын 5 дугаар хуралдааныг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагт хуралдахаар товлолоо.

2025-06-19 27
ИТХ-ын зөвлөлийн гуравдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдааныг товыг тогтоож, хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХАЙЛААСТ БАГТ ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУДЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВИВ

2025-06-16 23
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэлд хяналт тавих” хяналтын хорооноос 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хайлааст багт хийгдэж буй Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн спорт заалны дээвэр, шалны засвар (ОНХС-ийн хөрөнгөөр 163,945,976 төгрөг), хүүхдийн тоглоомын талбай “Мини цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижилт (ОНХС-ийн хөрөнгө 548,904,366 төгрөг)-ын ажлын явцтай танилцаж хяналт тавьж ажиллаа. Гүйцэтгэгч “Заамар констракшн” ХХК.

СУМЫН ИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД "БИД ЭМЭГТЭЙЧҮҮД" ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

2025-05-22 21
2025 оны 5-р сарын 21,22-ны өдрүүдэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 эмэгтэй төлөөлөгч Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан “Бид эмэгтэйчүүд” чуулганд оролцлоо.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-04-21 51
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан өглөө 09 цагт хурлын танхимд 91,7 хувийн ирцтэй нээлттэй хуралдлаа. Тус хурлаар Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа. Мөн 2025 оны орон нутгийн нөхөн сонгууль зохион байгуулах сумын Сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарын байршлыг тогтоолоо.

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2 дугаар хуралдаан хуралдаж, 2025 оны төлөвлөгөөгөө баталлаа.

2025-03-19 64
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүх гишүүдийн хурал 2025 оны 03 сарын 19-ны өдрийн 10 цагт, 85 хувийн ирцтэй, хурлын танхимд хуралдлаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-02-07 105
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан 9 цагт ЗДТГ-ын хурлын танхимд 100 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар 2025 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлаллаа. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар товлолоо.

ӨНӨӨДӨР ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 33 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

2025-01-13 19
Өнөөдрийн бидний мөрдөж буй Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдаж, 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн сар хар барс сарын шинийн есний идрийн барилдлагатай өлзийт шар морин өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж иржээ. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталж гаргасан байна. Энэ өдөр сумын төсөвт байгууллагууд болон иргэд Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-12-26 89
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаан 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 цагт ЗДТГ-ын хурлын танхимд 84 хувийн ирцтэй нээлттэй хуралдлаа. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэн, 10-н тогтоол баталлаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН 3 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2024-12-17 96
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 2024.12.17-ны өдөр 11 цагт 71,4 хувийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдааныг 2024.12.26-ны өдрийн 09 цагт хуралдахаар товлолоо.

УИХ-ЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛОХ "ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА"-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-25 96
Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор 2013 оноос эхлэн жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг 3 үе шаттайгаар сум дүүрэг (анхан шат), аймаг нийслэл (хагас шигшээ), улсын (шигшээ) хэмжээнд тус тус зохион байгуулж ирсэн уламжлалтай.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2024-11-21 102
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНААС ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА.

8 ДАХЬ БҮРЭН ЭРХИЙН ОТГОН ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-09-17 157
Сумын ИТХ-ын ээлжит 17-р хуралдаан 09-р сарын 17-ны өдрийн 13 цагт эхлэн, сумын Ёслол хүндэтгэлийн өргөөнд 88.8 хувийн ирцтэй хуралдлаа. 2021-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа нийт 19 удаа хуралдаж, 136 асуудал хэлэлцэн, 119 тогтоол батлан гаргасан байна. Үүнээс 4-н хэм хэмжээний актыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн байна.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-07-01 197
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаан 14.30 минутад 57.1 хувийн ирцтэй хуралдаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдааны товыг тогтлоо. Хуралдаан 2024.07.08-ны өдрийн 10 цагаас ЗДТГ-ын Хурлын танхимд хуралдуулахаар болж, хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцлээ.

”ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2024-06-01 175
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн Алдар” 1, 2-р одонгоор шагнагдсан эхчүүдийн шагналыг ээжүүдийнхээ хүсэлтийн дагуу сумандаа гардуулан өглөө. “Эхийн Алдар” 1-р зэргийн одонгоор - Ядамын Минсэл - Маасайн Нарангарав “Эхийн Алдар” 2-р зэргийн одонгоор - Нэргүйн Цэндсүрэн - Галсангийн Магсар - Пүрэвдагвын Мягмарсүрэн - Баярын Энхзаяат - Батсайханы Наранзул - Гангармаагийн Молор-Эрдэнэ - Отгонбаярын Алимаа - Эрдэнэбаярын Эрдэнэцэцэг - Баттулгын Урантуяа - Баттулгын Булганчимэг нар тус тус шагнагдлаа. ✅Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой эх орны ирээдүйг төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа бүх ээжүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ТӨВ 4-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-05-30 176
2024.05.29-ны өдрийн 17 цагт Соёлын төвд хүчин төгөлдөр ирцтэй хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1.Багийн даргын мэдээлэл 2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр хийгдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал авах, эрэмбэлэх 3.Шинээр байгуулах хогийн цэгийн асуудлыг хэлэлцэх

ХАЙЛААСТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-05-16 205
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Хуралдааны дарга сонгох тухай 2. БИНХ-ын Зөвлөл сонгох тухай 3. Багийн Засаг даргын тайлан 4. ОНХСангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх ажлыг эрэмбэлэн санал авах тухай 5. Газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөө батлах 6. Төрийн болон төсвийн байгууллагуудын мэдээлэл 7. “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК-ны MV-00005 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 8. “Ай Би Би Ай” ХХК-ны MV-020602 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 9. “Монполимет” ХХК-ны MV-000184, MV-000321 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 10. “Эм Жи Жи И Си” ХХК-ны MV-000129, MV-021836 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 11. “Редвулкан” ХХК-ны MV-015478, MV-015480 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай 12. “Баянгол Тариалан” ХХК-ны MV-009495 тоот тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгай тухай

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0