Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

27 СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ 6 ДУГААР САРЫН 22-НД ТӨВ АЙМАГТ БОЛЛОО

2023-06-22

✅ Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Төв аймгийн ИТХ-ын Ажлын алба хамтран зохион байгуулж буй уг сургалтад манай сумын 17 төлөөлөгч оролцож, 27 сумын 500 гаруй төлөөлөгчид оролцлоо.
✅ Сургалтын хүрээнд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Төрөөс бэлчээрийн талаар баримталж байгаа бодлого”, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Р.Болормаа “Бэлчээр ашиглалтын сайжруулах эрх зүйн орчин шинэчлэлийн талаар”, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, Бэлчээр ашиглалтын журам, гэрээний хэрэгжилт”, “Бэлчээр ашиглалтын журам, гэрээний талаар”, “Тунгаамал төв”-ийн захирал О.Тунгалаг “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэлэг зохицуулалтын талаар”, “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгааны талаар”, Тогтвортой амьжиргаа-3 төслөөс “Орон нутгийн хөгжлийн сангийн зохицуулалтын асуудал”, “Малын тоо толгойн албан татварыг тогтооход анхаарах зүйл, албан татварыг ОНХС-ийн үе шатаар хэрэгжүүлэх нь”, ХААИС-ийн багш, доктор А.Эрдэнэчимэг “Бэлчээр сайжруулах аргууд, ургац даац тогтоох талаар”, аймгийн Татварын хэлтсээс “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт”-ийн танилцуулга мэдээлэл хийгдэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0