Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

“МОНГОЛД ӨРНӨСӨН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2023-09-11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан дурсаж хүндэтгэл илэрхийлэх, хэлмэгдүүлэлт дахин давтахгүй байхыг сануулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор тэдний дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэж байна.
Заамар сумдын ИТХ-ын ажлын албанаас улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн тэдний дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэд, залуу хойч үедээ таниулах үүднээс ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад болон политекникийн оюутнуудад сургалт, мэдээлэл зохион байгууллаа.
Энэ ажлын хүрээнд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг болон Заамар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Э. Мянганбаатар нар сургалт мэдээлэл хийлээ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0