Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

2023-07-21

Тулгар төрийн 2232 жил,
Их Монгол Улсын 817 жил,
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил,
Ардын хувьсгалын 102 жил
Төв аймаг байгуулагдсаны 100 жил
Тосон Заамар нутаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын мэндийг нутгийн зон олон та бүхэндээ дэвшүүлье.
Дэлгэр сайхан нутагтаа
Дэнж хотойтол сайхан наадаарай
Бөх нь хүчтэй,
Морь нь хурдан,
Сум нь мэргэн байх болтугай.
Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморьд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ
Заамарчууд та бүхэн минь сайхан наадаарай.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0