Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

Мэндчилгээ

2022-12-01

             Ган болдоггүй бор булан, Зуд болдоггүй Тосон Заамар нутгийн иргэд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, цахим мэдээллийн орон  зайд уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр хүний амьдралыг мэдээ мэдээлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь " төслийн хүрээнд сумын ИТХ-ын цахим хуудсыг  улам боловсронгуй болгож, мэдээллийн шуурхай, ил тод байдлыг ханган ажилласаар байна. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Нутгийн өөрөө удирдах шинэ ардчилсан тогтолцооны 30 жилд сумын нийт иргэдийн эрхэм дээд шийдвэр эрх чөлөөт сонголтоор 8 удаагийн бүрэн эрхийн хугацаанд 182 төлөөлөгч сонгогдон цөөнхөө хүндэтгэн, олонхоороо шийдвэрлэж ирсэн. 
Дэлхий дахин даяаршиж, улс орон хөгжин буй өнөө цагт техник технологийн хөгжлийг ашиглан төрийн үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацааг үл хамааран хүртэх боломжтой болсонд талархаж байна. 
Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудсаар байнга зочилж, орон нутгийн хэрэгцээт мэдээллийг авч байхыг хүсье. 
Таныг хүндэтгэсэн:
 ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.САМБУУ

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0