Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөл, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хамтран хяналт шалгалт хийлээ

2023-09-20

Сумын худалдаа, үйлчилгээний цэг салбаруудад удирдамжийн дагуу 9 дүгээр сарын 12-13, 18-19-ны өдрүүдэд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төвийн баг, Хайлааст баг, Тосон багуудын худалдаа, үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар 37 цэгээр орж удирдамжид заагдсан үзүүлэлтүүдээр тохирлын гэрчилгээ болон тусгай зөвшөөрлүүдийн хугацааг үзэн, архи согтууруулах ундаа, тамхины худалдаа эрхлэлт болон хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, шинжилгээний бичиг, хадгалалтын хугацаа, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, жин хэмжүүрийн хугацааг шалган, хэрэглэгчдэд НӨАТ-ын баримт олголт, үнэ тарифын нэмэгдүүлэлт дээр хяналт тавьж ажиллаа.

Илэрсэн зөрчил: Хяналтад хамрагдсан 37 цэгээс тохирлын гэрчилгээний хугацаа дууссан, жин хэмжүүрийн хугацаа дууссан, орчны ариун цэвэр хангалтгүй, бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан тогтмол хянадаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

27-н хүнсний дэлгүүрээс хадгалалтын горим зөрчсөн, хугацаа дууссан 32 нэр төрлийн 4605300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, газар дээр нь устгах боломжгүй 1946600 төгрөгийн барааг хураан авч устгуулахаар сумын устгалын комисст хүлээлгэн өгөв.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0