Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

СУМЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХАМТРАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2023-04-10

Сумын худалдаа, үйлчилгээний цэг салбаруудад удирдамжийн дагуу 4 дүгээр сарын 7-8 өдрүүдэд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар 21 цэгээр орж тохирлын гэрчилгээ болон тусгай зөвшөөрлүүдийн хугацааг үзэн, архи согтууруулах ундааны  худалдаа болон хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, хугацаа, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, үнэ тариф, ариун цэвэрт хяналт тавьж ажиллаа.

Илэрсэн зөрчил: Хяналтад хамрагдсан 21 цэгээс тохирлын гэрчилгээний хугацаа дууссан, орчны ариун цэвэр хангалтгүй, бараа бүтээгдэхүүнийхээ хугацааг тогтмол хянадаггүй дууссан зэрэг зөрчлүүдийг илрүүлж цаашид анхаарч ажиллах зөвлөмж өглөө.

8-н хүнсний дэлгүүрээс хадгалалтын горим зөрчсөн, хугацаа дууссан 17 нэр төрлийн 281800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч устгуулахаар сумын устгалын комисст хүлээлгэн өглөө.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0