Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

ЗААМАР СУМ 34 ЖИЛИЙН ДАРАА “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ТЭЙ БОЛЛОО

2023-02-16

ЗААМАР СУМ 34 ЖИЛИЙН ДАРАА “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ТЭЙ БОЛЛОО

XVII дугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан Туулай жилийн сар шинэ мөн Заамар сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн босгон дээр "Улсын аварга малчин өрх"- өөр Төмстий 2-р багийн малчин Цэгмидийн Хүрэлбаатарын гэр бүл шалгарлаа.
Ц.Хүрэлбаатар, Б.Сүх нар нь мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа иргэдийг малжуулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа үлгэр жишээ малчин өрх юм
Улсын аваргын шагнал УИХ-ын гишүүн Ц.ТУВААН болон Аймаг, сумын удирдлагууд гардууллаа.
Эрдэнэт мал сүргийн буян үргэлжид ивээж сумын дараагийн улсын аварга малчин ойрхон төрөх болтугай. 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0