Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан 09 цагт хурлын танхимд 91,7 хувийн ирцтэй нээлттэй хуралдлаа.
ХУРЛААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ.
1.Сумын сонгуулийн хороо байгуулах тухай
2.Сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарын байршлыг тогтоох тухай
3.Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
4.Хамтарсан баг шинэчлэн байгуулах тухай.
5.Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
6.”Заамарын хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын тайлан
7.”Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын 2023- 2024 оны тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгөх
8.2024 онд гэрээ байгуулсан бичил уурхай, нөхөрлөлийн тайланг хэлэлцэх, газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах.
9.2024 оны төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл батлах тухай
10.Сумын ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай
11.Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан
12.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
13.Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай.