Хурлаар хэлэлцсэн асуудал.
1. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний төлөвлөгөө батлах тухай
2.Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулах саналыг танилцуулах
3.Цаг үеийн мэдээ, мэдээлэл солилцох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Сумын Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг 10 зорилт, 41 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр баталлаа.
Мөн сумын ГХУСАЗСЗөвлөлийн ажилын хэсгийг шинэчлэн батлуулахаар санал авч, танилцуулан ИТХ-ын хуралдаанаар батлуулахаар боллоо.
Цаг үеийн мэдээлэл солилцон дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт мэдээллийн самбарын мэдээллийг сар бүр шинэчлэх, энэ 7 хоногт багтаан дэд зөвлөл тус бүр төлөвлөгөөг батлуулах үүрэг даалгавар өглөө.