Сумын ИТХ-ын ээлжит 17-р хуралдаан 09-р сарын 17-ны өдрийн 13 цагт эхлэн, сумын Ёслол хүндэтгэлийн өргөөнд 88.8 хувийн ирцтэй хуралдлаа.
2021-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа нийт 19 удаа хуралдаж, 136 асуудал хэлэлцэн, 119 тогтоол батлан гаргасан байна. Үүнээс 4-н хэм хэмжээний актыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн байна.
Энэ удаагийн хуралдаанаар
1.Хуулийн уялдаа холбоог хангаж, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор хүчингүй болгох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолуудыг хавсралтаар батлах тухай
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороодын тайлан
3.ИТХ-ын хуралдаанаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн тайлан (Хилийн цэсийн асуудлыг судлах, маргааныг шийдвэрлэх ажлын хэсэг, Орон нутгийн иргэдээс санал авалгүй олгосон хайгуулын лиценз цуцлах, тэмцэх ажлын хэсэг, Амьжиргаа дэмжих зөвлөл, сумын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөл)
4.Төсвийн байгууллагуудын эд хөрөнгө актлах тухай
5.Төсөвт байгууллагуудын хөрөнгийн хагас жилийн тооллогын тайлан
6.Түүхт соёлын дурсгалт газрыг судлах нэмэгдүүлэх ажлын хэсгийн тайлан
7.Сумын 2024 оны төсөв тодотгох тухай
8.Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгох шалгаруулах хорооны тайлан
9.Хоршоо хөгжүүлэх сангийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавих хяналтын зөвлөлийн тайлан