Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай

Огноо: 2021-04-23 Дугаар:01 Нээгдсэн:743

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

 

2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр                                                                         Бат-Өлзийт

 

Малын тоо толгойн албан татварын

хэмжээ тогтоох тухай

 

        Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга /Л.Амгаланбаяр/-ын танилцуулга, өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5  дугаар зүйлийн 5.1, Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн өмчлөлийн малыг төрөл тус бүрд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулсугай.

Адуу 10 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 1500 төгрөг

Үхэр 20 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 1000 төгрөг

Тэмээ 20 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 1000 төгрөг                 

Хонь 200 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 500 төгрөг

Ямаа 50 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 1500 төгрөг

Аж ахуйн нэгжийн өмчлөлийн малд, малын тоо толгойн албан татварыг нэг толгой малаас эхлэн тогтоолын 1 дэх заалтын дагуу хувь хэмжээгээр ногдуулсугай.

  1. Малын тоо толгойн албан татварыг тогтоолд заасан хэмжээгээр ногдуулж, Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж ажиллахыг татварын улсын байцаагч /Д.Сэнгээ/-д даалгасугай.
  2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
  3. Тогтоолыг малчин, мал бүхий этгээдэд танилцуулж ажиллахыг Сумын Засаг дарга /Л.Амгаланбаяр/-т, “Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай” тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яамд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга /Б.Оюунцэцэг/-т даалгасугай.

 

 

ДАРГА                  Б.САМБУУ

 

 

 

 

 

 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0