Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН, ДУРСАХ ӨДӨР”-Т ЗОРИУЛЖ ТЭГЧИНДОРЖЖОДОВЛИН ХИЙДИЙН ЛАМ Б.ЦЭВЭГСҮРЭН БУЯНЫ НОМ ХУРЛАА

2023-09-11

Монгол улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн энэ өдөр, 1937 оноос эхтэй улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох хуулийг баталж улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.

Манай сумаас 54 иргэн хилс хэрэгт хэлмэгдсэн байдаг. Тэдний үр хүүхэд, ач зээ нар жил бүрийн 09.10-ны өдөр ТЭГЧИНДОРЖЖОДОВЛИН хийдэд буяны ном хурдаг.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0