Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

ТӨВ 4-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-05-31

05-р сарын 31-ний өдрийн 17 цагт Төвийн багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хүчин төгөлдөр ирцтэй хуралдлаа.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох тухай
2. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл сонгох тухай
3. Багийн Засаг даргын үйл ажиллагааны тайлан
4. Заамарын Хөгжил ОНӨААТҮГ-н танилцуулга
5. Түүхт 100 жилийн ойтой холбоотой санал, санаачлаг сонсох
6. Төрийн дээд одон медалиар шагнагдах хүмүүсийн материал хэлэлцэх уламжлах тухай.
7. Сумын төвд байгаа малыг 6-р сарын 1-ний дотор гаргах, мал бүхий болон малчин өрхийг 2 км радиуст буулгахгүй байх талаар иргэдээс ирүүлсэн саналыг хэлэлцэх
8. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх ажлын санал авах болон эрэмбэлэх тухай
Мөн хуралдааны үеэр ИТХ-ын Ажлын албанаас иргэдийн боловсролд зориулан "Орон нутгийн хөгжлийн сангийн тухай ойлголт", Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тогтоолууд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн "Иргэдийн сонорт" зэрэг мэдээллүүдтэй 3 төрлийн нийт 70 ширхэг гарын авлага бэлтгэн тараалаа.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0