Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.

ХАЙЛААСТ 3-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-03-24

ХАЙЛААСТ 3-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
      Өнөөдөр буюу 03-р сарын 24-нд Хайлааст багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хүчин төгөлдөр ирцтэй хуралдлаа. 
Өнөөдрийн хурлаар 10 асуудлыг хэлэлцсэнээс:
📌 Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох тухай
📌 Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл сонгох тухай
📌 Багийн Засаг даргын тайлан
📌 Хайлааст багийн нутаг дэвсгэр дэх Цагаанбулагийн хилийн цэсийг өөрчлөх талаар Тосон багийн иргэдээс гаргасан саналыг хэлэлцэх.
📌 "Бүрдэл майнинг" ХХК MV-021705 тоот тусгай зөвшөөрлийн талбайд багийн иргэдийн санал тусгах тухай.
📌 "Ирмүүн босго" ХХК MV-019638 тоот тусгай зөвшөөрлийн талбайд багийн иргэдийн санал тусгах тухай.
📌 "Эрд хул" ХХК-ны Цоцгоны мухар MV-020693 тоот тусгай зөвшөөрлийн талбайд багийн иргэдийн санал тусгах тухай. 
📌 "Платинум ланд" ХХК-ны "Баруун шанд, Хашаат" MV-001134 талбайд багийн иргэдийн санал тусгах тухай.
📌 "Монголросцветмент" ТӨҮГ-ын харьяа "Шижир-Алт" АҮ-ийн Туул голын гольдрил MV-000175 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд багийн иргэдийн санал тусгах тухай. 
📌 "Хавчгийн ам" ХХК MV-021514 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Бумбат-4 нэртэй талбайд багийн иргэдийн санал тусгах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
        Мөн хуралдааны үеэр  ИТХ-ын Ажлын албанаас иргэдийн боловсролд зориулан "Орон нутгийн хөгжлийн сангийн тухай ойлголт", Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батласан тогтоолууд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн "Иргэдийн сонорт" зэрэг мэдээллүүдтэй 2 төрлийн нийт 160 ширхэг гарын авлага бэлтгэн тараалаа.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0