Төвийн багийн нийтийн хурал хуралдав
Төвийн багийн иргэдийн нийтийн хурлыг 2018 оны 04-р сарын 02-ны өдөр хуралдаж 162 иргэн хуралдаандаа амжилттай оролцлоо. Хуралдаанаар: Багийн Засаг дарга Д.Пагмагийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2018 оны эхний улиралд хийсэн ажлын тайлан, тус багт 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтыг эрэмлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах, Засаг дарга Б.Самбуу, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд цаг үеийн асуудлын талаар тус тус мэдээлэл хийлээ.