Төв аймгийн Заамар сумын ИТХ

Төв аймгийн Заамар сумын ИТХ

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2024 он

Хайлааст Багийн иргэдийн нийтийн хурал хуралдлаа

2018-04-16

Заамар сумын Хайлааст багийн иргэдийн нийтийн хурал 245 иргэний оролцоотойгоор зохион байгуулагдаж 4 асуудлын хүрээнд хэлэлцсэн байна. Хурлын үеэр Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга , Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнгүүд цаг үеийн байдлаар иргэдэд товч мэдээлэл хийж, Багийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулж, 1-р улиралд хийсэн ажлын талаархи мэдээлэл, иргэдээс гаргасан санал хүсэлт, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.  Энэ үеэр Сум дундын цагдаагийн хэлтсийн Хэв журмын хэсгийн дарга Хошууч Б.Лхагвасүрэн” Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл хийсэн бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийгдэх ажлын саналыг иргэдээс авч эрэмбэлэн жагсаалт гаргажээ. Мөн “Заамар Гоулд”, “Монгол Майнинг Энд Эксплорейшн”, “Шижир-Алт”, “Эрд Хул”, “Тосон Үйлдвэр”, “Платинум Ланд” зэрэг уул уурхайн  аж ахуйн нэгжүүд байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд иргэдээс санал авлаа.  Багийн иргэдийн нийтийн хурлаар “Эрэмбэлсэн жагсаалт хүргүүлэх тухай” тогтоол, БЗД-ийн “2018 оны төлөвлөгөөнд тусгах иргэдийн саналыг оруулах шийдвэрийг жагсаалтаар гаргах тухай” нийт 2 тогтоол гарсан байна.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNEYFU1zE4aKss-nCHyas9I5ZH3DabuucitsXgqFyQ-SFovA/viewform

санал өгсөн: 0